Print

Монголын анхны бизнесийн чуулга уулзалтаас хөрөнгө оруулагчдад зориулан гаргах гол дүгнэлтүүд, July 2014

Эдийн засгийг идэвхжүүлэх Засгийн газрын хүчин чармайлт, 100 хоногийн төлөвлөгөөний талаарх шинэчилсэн мэдээлэл, хувийн салбарын гүйцэтгэх үүрэг болон түүнийг дэмжих, 5-р цахилгаан станцын концессийн гэрээнд гарын үсэг зурсан, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах оролдлогууд.
Панкаж Сони

Монгол Улс, Улаанбаатар хот, 2014 оны 6-р сарын 24 (Фронтиер Секьюритийз) – Монголын Эдийн засгийн форумаас Монголын бизнесийн зөвлөл, СЕО клубтэй хамтран зохион байгуулсан 3 хоногийн бизнесийн чуулга уулзалт 6-р сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод хаалтаа хийсэн. Уг чуулга уулзалтад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бусад сайд нар, бодлого гаргагчид, бизнесийн төлөөлөгчид, банкирууд, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөлөл, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон улсын хөрөнгө оруулагчид оролцсон билээ.

Ерөнхий сайд Н. Алтанхуяг уг чуулга уулзалтыг 6-р сарын 19-ний өдөр нээж, эдийн засгийг идэвхжүүлэхээр түүний Засгийн газрын хийж буй хүчин чармайлтыг тайлбарласан бөгөөд 21 улсаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид Их Тэнгэрт цугларан түүний илтгэлийг сонссон. Тэрээр бизнесийн таатай орчин-ыг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгардаг саад бэрхшээлийг арилгахын тулд Засгийн газар ихээхэн оролдлого гаргаж ажиллаж байгаа тухай ярьсан. Түүнчлэн, тэрээр Засгийн газрын бүх тогтоол шийдвэр нэг гол үзүүлэлт буюу “Энэ нь хувийн бизнесийг хэрхэн дэмжих вэ?” гэсэн зүйлийг хангах шаардлагатай талаар дурдсан. “Эдийн засгийг эрчимжүүлэх нийт 100 хоног”-ийн хөтөлбөрийн явцад авч буй арга хэмжээний талаар тайлбарлахын зэрэгцээ бизнесийн байгууллагын өсөлт хөгжлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах шийдвэр гаргахын тулд Засгийн газрын хуралдааныг 7 хоногт 2 удаа зохион байгуулж байгаа талаар хөндлөө. Ерөнхий сайд Бизнесийг дэмжих зорилготой 23 хуулийн төсөл (татвартай холбоотой 11)-ийг УИХ-д өргөн бариад байгаа талаар мэдэгдсэн. Түүнчлэн, Засгийн газар 4 гол салбарыг онцолж байгаа тухай Ерөнхий сайд онцолж ярилаа. Үүнд: Хуулийн засаглал, Тогтвортой байдал, хууль журмын орчны таамаглахуйц байдал, бизнесийн өсөлт хөгжил. Уул уурхайн салбараас гадна бусад салбарт ч бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид хамтран оролцох боломж бололцоо дүүрэн байгааг тэрээр нэмж мэдээлсэн.

Download full PDF report from the following link:

 

Email: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
(T) +976-7011-9999

www.frontier.mn 
www.frontier-conference.com