Print

Японы үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах нь, May 3. 2013

“За, урт хугацаанд орон сууцны үнэ үргэлж өснө биз дээ?” гэж хэдэн хүн бодож байгаа нь сонин юм. Гэвч, энэ нь зүгээр л буруу ойлголт юм.

Орон сууцны хөрөнгийн үнэ үргэлж өсдөггүй. Үнэндээ бол маш урт хугацаанд үл хөдлөх хөрөнгийн үнэ нь их ч, бага ч бай инфляцийн даган өсөх хандлагатай байдаг. 1628-1973 оны хооронд Амстердамын Херенграх суваг дахь байрны худалдаа, худалдан авалтыг бүртгэсэн алдартай индекс зэрэг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний урт хугацааны судалгаагаар энэ нь батлагдаж байна. 350 жилийн турш үргэлжилсэн үнийн өсөлт инфляцийг эс тооцвол тэгээс ялгаагүй байсан. АНУ-ын урт хугацааны орон сууцны хөрөнгийн үнэ цэнийн хувьд адилхан үр дүн гарсан. Үл хөдлөх хөрөнгийн үнэ нь урт хугацааны дунджийн эргэн тойронд өсөж буурч байдаг.

 

Гэвч, орон сууцны үл хөдлөх хөрөнгө нь бодит байдал дээр гайхамшигтай хөрөнгө оруулалт бөгөөд инфляцийн эсрэг хамгаалалт болж сайн түрээсийн төлбөрийг эзэндээ авчирдаг. Түүнчлэн, та ухаалаг худалдан авалт хийвэл энэ нь танд хөрөнгийн сайн ашгийг өгнө. Гэсэн хэдий ч, та Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг харвал сүүлийн 4-5 жилд үнэ 3-4 дахин өсөөд байна. Улмаар инфляци нь өмнөхөөсөө бага байсаар ирлээ. Тиймээс, одоо үед Монгол Улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь сайхан санаа биш байж магадгүй. Мөн, Монголын олон баячууд үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийгээд байна.

Энэ тохиолдолд, эрсдэлийг төрөлжүүлэх зорилгоор өөр бусад улсад хөрөнгө оруулалт хийвэл ямар вэ? Тийм ээ, энэ нь үнэхээр сайхан санаа байж чадна. Хэрэв хүүхдүүд тань сурахаар гадаадад явбал, та тэнд орон сууц худалдаж авахыг хүсэж магадгүй юм. Гэвч, орон сууцууд ихэнх тохиолдолд маш үнэтэй байдаг. Одоогоор үл хөдлөх хөрөнгийн үнэ, үнэлгээ нь хямд бөгөөд ашиглахгүй үедээ бусдад түрээслэхэд хялбар аливаа зах зээл байна уу? Японы үл хөдлөх хөрөнгийн зах зээл тэдгээр монголчууд болон бусад гадаад хүмүүст маш сайн ашгийг хүртээж чадна гэдэгт бид итгэдэг.Японы үл хөдлөх хөрөнгийн зах зээлдхөрөнгө оруулах нь яагаад ашигтайг доорx холбоос дээр дарж үзнэ үү.

Download full report in PDF format:

Frontier LLC
Blue Sky Tower Suite 705
Peace Avenue,17
Sukhbaatar District, 1st khoroo
Ulaanbaatar, MONGOLIA

As always, we welcome your any inquiries for more information, any feedback, suggestions or comments that you would like share with us, please drop us a line at:

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
(T) 976-7011-9999
(F) 976-7011-1991